ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ II” ТӨСЛИЙНХӨӨ ТҮШИЦ 30 СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ЧАДАВХЖУУЛЖЭЭ

“ТХБ-II” төслийн зорилтот 6 аймаг (Архангай, Булган, Орхон, Хэнтий, Ховд, Хөвсгөл), 2 дүүрэг (БГД, СХД)-ийн 30 сургуульд ажиллаж буй Боловсролын сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт-үйл ажиллагааг зохион байгуулж, тэднийг тогтвортой ажиллуулахад төслийн зүгээс дэмжин ажиллаж байна.
Тухайлбал, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор сэтгэл зүйчийн өрөөг зохих стандартын дагуу тохижуулах, тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх менторуудыг ажиллуулах, үйл ажиллагаанд нь мониторинг, үнэлгээ хийж сэтгэл зүйчдийн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалт-үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна.
Хяналт шинжилгээ, үнэлгээгээр “Боловсролын сэтгэл зүйч”-дийн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг илрүүлсэн юм.
Тус хэрэгцээ шаардлагад үндэслэн 2022.12.19-23-ны өдрүүдэд “Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөний ур чадварт дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна.
Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хамт олон, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгт талархсанаа илэрхийлье.
Сэтгэгдэл