Монгол Улсын Засгийн Газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн Банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” II, III төсөл хэрэгжиж байгаа билээ.
Төслийн I шатыг Монгол орны Хангайн, Төвийн болон Зүүн бүс дэх Улсын Тусгай Хамгаалалттай Газруудад хэрэгжүүлсэн бол төслийн II болон III үе шатыг 2020-2027 онд Монгол орны баруун болон баруун өмнөд говийн хэсэгт Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 50 сумдыг экосистем, байгаль орчин нийгэм эдийн засгийн ижил төстэй байдлаар нь бүс нутаг болгон цогц байдлаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна.
Энэ удаад “Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын сургуулийн “Эко танхим”-ыг сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж, сургалт зохион байгуулах” төслийн танхимын сургалт боллоо.