ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-I ТӨСӨЛ
Төслийн I үе шатанд ТХБ-ын үзэл санаа, ойлголтыг Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг дэмжих институцийн, эрх зүйн, зохион байгуулалтын таатай орчин бүрдүүлэхээр зорьсон бөгөөд төслийн I үе шатыг 2015-2018 онд хэрэгжүүлсэн байна.
ТӨСЛИЙН I ҮЕ ШАТНЫ ХҮРСЭН ҮР ДҮН:
- БОАЖЯ-ны манлайлалын доор тогтвортой хөгжлийн боловсрол Тогтвортой хөгжлийн боловсролын Үндэсний хөтөлбөрийг боловсруулж, баталгаажуулан хэрэгжилтийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
- Монгол Улсын хууль, эрх зүйн хөгжлийг дэмжих хүрээнд Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, 10 гаруй аймаг Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан байна.
- Багш нар болон тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ыг хэрэгжүүлэгчид шилдэг арга зүй, туршлагаа түгээх, мэдээллээ солилцох үр өгөөжтэй арга хэрэгсэл болох вебэд суурилсан интерактив платформ цахим талбарыг ажиллуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгсэл болгон хөгжүүлэх эхлэл суурийг тавьсан.
- Монгол Улс нь ТХБ-ыг суурь боловсролын түвшинд интеграцилан хэрэгжүүлэх бодлогын болон үйлийн хүрээгээ боловсруулсан орнуудын нэг болсон.
- ТХБ-ыг Монгол Улсын ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт интерацчилах үйл явцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУ-ны яамны хамтран 000 гаруй сурагч, 26.000 гаруй багшид хүрч ажилласан.
- Сурах бичиг, гарын авлага хэрэгдэгдэхүүн болон сурагчдыг үнэлэх шалгалтын материалыг ТХБ-ын зарчимд нийцүүлэхэд нь мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлсэн.
- ТХБ-ын зарчимд суурилсан жендэрийн сонгон суралцах 2 кредитийн хичээлийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль боловсруулан сургалтдаа мөрдөж эхлээд байна.
- Хэвлэл мэдээллийн салбарын болон энэ салбарт ажилтануудын тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ), ногоон хөгжил-(НХ), тогтвортой хөгжил боловсроолын (ТХ)-ийн талаарх мэдлэг чадавхийг бэхжүүлснээр олон нийтэд хүрэх хэвлэмэл, аудио-дүрсэн мэдээ, нийтлэл, хөтөлбөрийн давтамж нэмэгдэхэд хувь нэмэр оруулсан.
- ТХБ-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, Засгийн газрын бодлого төлөвлөлттэй нягт уялдуулах, ойлголт ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, сурах бичигт ТХБ-ын үзэл баримтлал, зарчмуудыг тусгахад түлхүү анхаарч, үр дүнд хүрсэн.