Дэлхийн улс орнууд ТХЗ 4-ийн хэрэгжилтэд зарцуулах зардлыг 50 хувиар нэмэгдүүлж байж цахим шилжилтэд шилжиж байна.
2023 оны 11 дүгээр сарын 7-нд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын хамтран хэлэлцэх асуудлаар оролцогч талууд хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлыг нэг нь ХММСБ ба жендэрийн тэгш байдлын асуудал байлаа.
Тус хэлэлцүүлгээр үндэсний хэмжээнд хийгдэж байгаа болон цаашид хийх ажлын талаар хэлэлцэв.
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр
- Сэтгүүлчийг бэлтгэж байгаа үндэсний 6 их, дээд сургуулийн хэвлэл мэдээллийн хичээлийн агуулга, сургалтын хөтөлбөрт жендэрийн тухай мэдлэг, ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлээс урьдчилан сэргийлэх, улс төрийн шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн олорлцоо гэх мэт агуулгыг тусгаж хэрэгжүүлэх ажлыг 2019 оноос эхлүүлсэн.
- Жендэрийн үндэсний хороо Хэвлэл мэдээлэлийн зөвлөл, МҮОНРТ, хэвлэлийн хүрээлэнтэй хамтраад хэвлэл мэдээлийн байгууллагын редакцийн бодлогод жендэрийн эрх тэгш байдлыг нэвтрүүлэх чиглэлээр ажилтан албан хаагчдыг чадавхжуулах 16 цагийн сургалтын модулийг боловсруулж, 51 сэтгүүлчийг хамруулаад байна.
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Энэ хуульд бүх шатны боловсролын байгууллагийн агуулга, сурах бичиг жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид байна гэж тусгасан байсан. Үүнээс хойш 12 жилийн дараа буюу 2023 онд Боловсролын ерөнхий хуулийн 14.4.3-д Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн боловсрол, жендэрийн тухай агуулгыг тусгаж, өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ гэж тусган орууллаа.
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан маш олон дэвшилтэд заалтууд байгааг үндэслэн аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн дотоод журмаа шинэчилэн боловсруулж хэрэгжүүлэх боломж байна. Хөдөлмөрийн дотоод журам нь шүүхэд нотлох баримтын түвшинд үнэлэгддэг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад:
- Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтгүй орчин бий болгох
- Цагаар ажиллах
- Зайнаас ажиллах
- Гэрээр ажиллах зэрэг зохицуулалтууд орсон.
Аж ахуйн нэгж байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлээд хөдөлмөрийн дотоод журамдаа дээрх зохицуулалтыг тусган хэрэгжүүлж болно. Ажил олгогч бүр ажилтныхаа ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, ажлын цагаар ажиллуулах, эцэг эх гэр бүлдээ цаг зарцуулах, хүүхэдтэй ажиллах боломжийг олгож чадаж байна уу гэдгийг судалж ажиллахыг санал болголоо.
“Ковер Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Б. Мөнхдөл
Сошиал орчинд олон нийтийн гаргадаг жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй байдлын талаар ярихдаа 2030 онд жендэрийн эрх тэгш байдал гэдэг зүг рүү дэлхийн улс орнууд явж байгаа тул бид дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй. ТХЗ 5 нь жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг тусгасан байдаг. Цахим орчинд жендэрийн мэдрэмжгүй үг хэллэг хэрэглэхгүй байхыг томчууд ойлгох нь чухал. Дараагийн асуудал бол бүх шатны сургуулийн боловсролоор жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй байх мэдлэг, ойлголт эзэмшүүлэх нь чухал болохыг дурдлаа.
МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал
Цахим орчныг ашиглах суурь асуудал нь цахим хуваагдлыг бий болгож байгааг анхаарах хэрэгтэй. Цахим орчинд хэн орхигдож байгааг анхаарах нь чухал. Хэний дуу хоолой сонсогдохгүй байна гэж орхигдож байгаа бүлгийг бид цахим орчноос харж чадаж байна уу
Зөвхөн цахим орчин гэлтгүй манай боловсролын сургалтын хөтөлбөрт ч ялгаатай байдлыг харгалзах, тэгш хамран сургах асуудлыг онцлох хэрэгтэй. Энэ талаар одоо л жаахан ахиц дэвшил гарч байна.
Тэгэхээр жендэрийн эрх тэгш байдал, ялгаатай байдлын асуудлыг сургуулийн сурах бичиг, цахим орчин, хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтэд хүргэж чадаж байна уу гэдгийг эргэж харах хэрэгтэй. Тухайлбал:
Хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралтай холбоотой улс төрийн шийдвэр гаргах түвшинд 17 хувийн төлөөлөлтэй байна. Тэгсэн атлаа жин дарахгүй төлөөлтэй байгаа эмэгтэйчүүдээс боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын асуудал зэрэг хүний амьдралын чанарыг хөндсөн асуудуудлыг шийдвэрлэсэн байх шийдэл хариуцлага нэхээд байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо манлайлал ярьж байгаа бол хүйс ярихаасаа илүүтэйгээр төлөөлөл ярих хэрэгтэй байгааг онцоллоо.