ESD > ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II ТӨСӨЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II ТӨСӨЛ

Төслийн эхний шатанд ТХБ-ын үзэл санаа, ач холбогдлыг амжилттай танилцуулсан бол II шатанд энэ амжилтаа бататгах, үндэсний хэмжээнд болон төсөлд хамрагдах сургуулийн түвшинд оролцогч талуудын ТХБ-ын мэдлэг, арга барил, үйл ажиллагааг улам бүр сайжруулах, бэхжүүлэх хэрэгцээ байгаа. Мөн хоёр үе шатны үр дүнд төслийн оруулсан хувь нэмрийг цааш тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор ололт амжилтыг нэгтгэх, сул талыг шийдвэрлэх, гарсан санал санаачлагуудыг системийн хувьд институтчилэх шаардлагатай. Төслийн үр дүнд Монгол улсын тогтвортой ирээдүйн төлөө сурагч, олон нийтийг бэлтгэх боловсролын тогтолцоог эрчимжүүлэх, түгээх, дэмжих бат бөх суурийг үлдээх ёстой.

ТХБ-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн II үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

ТХБ-ыг цогц байдлаар авч үзэх, салбар хоорондын уялдааг хангах, орон нутаг ба үндэсний түвшинд ТХБ-ын асуудал хариуцсан институтын бүтэц, зохицуулалтын арга механизмыг бий болгоход голлон анхаарч ажиллаж байна.

ТӨСЛИЙН II ҮЕ ШАТНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Төслийн түшиц байгууллага болох Боловсролын Судалгааны Үндэсний хүрээлэн (БСҮХ) дээр байгаль орчин, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харьяа агентлаг, төслийн орон нутаг дахь хэрэгжилтийг хариуцаж ажиллах ТББ-ын төлөөллөөс бүрдсэн Техникийн Зөвлөн Зохицуулах Үндэсний баг ажиллаж байна.

Төслийн түшиц байгууллага

(Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн)

 

Техникийн зөвлөн зохицуулах

үндэсний баг

Техникийн зөвлөн зохицуулах

орон нутгийн  баг

Загвар сургууль (Зорилтот 6 аймаг, 2 дүүрэг)
БОАЖЯ, БШУЯ, БСҮХ, БЕГ, МХЕГ, МУБИС, БҮТ, ЦУНБХТ, БОМСТ, Хэвлэл мэдээлэл

 

Зорилтот 6 аймаг, 2 дүүргийн Засаг даргын тушаалаар баталсан баг Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, нислэлийн БГД, СХД

Нийт 30 сургуль

  Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага

ТХБ-II ТӨСЛИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:

Монголын боловсролын тогтолцооны бодлого боловсруулах, шийдвэр гаргах, үндэсний түвшний болон орон нутгийн түвшний засаг захиргаа, багш, оролцогч талуудын ТХБ-ыг тогтвортой арга барилаар хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлсэн байна.

ТӨСЛИЙН II ҮЕ ШАТНЫ ЯВЦЫН ҮР ДҮН:

  • ТЗЗҮБ-ийн 22 гишүүн үндэсний түвшний институтийн цөм болж, төслийн цуврал сургалтад хамрагдах, “ТХБ-ын төлөөх хамтын санаачилга” үндэсний цахим арга хэмжээг хамтран зохион байгуулах, өөрийн албан байгууллагад ТХБ-ын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, ТЗЗОНБ-тай хамтарч орон нутгийн зорилтот сургуулийн үйл ажиллагааг дэмжих, зөвлөн туслах-мониторинг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх загварыг бий болгоод байна.
  • ТЗЗҮБ-ийн гишүүн байгууллагын холбогдох газар хэлтсийн мэргэжилтэн, харьяа байгууллагын ажилтан, башийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг арга зүйч, сургагч багш нар, боловсролын үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, сургалтын хөтөлбөр боловсруулагч судлаач, боловсролын хяналтын улсын байцаагч, орон нутгийн боловсрол, байгаль орчны газрын удирдлага, албан хаагч, ЕБС-ийн удирдлага, багш нар, НТБТ-ийн багш нарт үе шаттай сургалтуудыг зохион байгуулснаар цаашид ТХБ-ыг түгээх хүний нөөц бэлтгэгдсэн байна.
  • Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулах, бэлтгэл ажлыг хангахад холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх үүднээс төслийн түшиц байгууллагаас БШУЯ-ны дэргэд Боловсролыг үндэсний зөвлөл байгуулах, “ЕБС-ийн шинэ сургалтын хөтөлбөр боловсруулахад ТХБ-ын үзэл баримтлал, арга зйүг тусган хэрэгжүүлэх” зөвлөмжийг боловсруулж, холбогдох талуудад танилцуулсан байна.
  • “ТХБ-ыг суралцахуйд интеграцчилах бодлого, арга хандлага” хөтөч ном, “ТХ-ийн зорилгын төлөөх боловсролыг суралцахуйд интеграцчилах арга зүй (бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүрээр)” багшийн гарын авлагыг баяжуулан боловсруулж, багш нарт хүргээд байна.
  • Төслийн орон нутгийн зөвлөн зохицуулах баг нэртэй шинэ бүтэц бий болж, орон нутагтаа ТХБ-ыг түгээх түүчээ болон ажиллаж байна. Багууд өөрийн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд ТХБ-ын нөлөөллийн үйл ажиллагааг тусган, хэрэгжүүлэх, зорилтот сургуульд орон нутгаас нэмэлт хөрөнгө татаж өгөх, зөвлөн туслах зэргээр ажиллаж байна.
  • Төслийг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага БОМСТ ТББ нь гэрээний дагуу зорилтот 6 аймаг, 2 дүүргийн нийт 30 сургуульд “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага (СБААХ)”-ыг туршиж, сургуулийн хөгжлийн төлөвлөлт болон өдөр тутмын үйл ажиллагаанд ТХБ-ын тулгуур зарчмууд биеллээ олоход сайн туршлага болж байна.
  • Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор ЕБС-ийн сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж шаардлагатай болсны улмаас “Боловсролын сэтгэл зүйч”-ийг бэлтгэх, ажиллуулах туршилтыг 30 сургуульд хэрэгжүүлэх ажлыг хийж байна.