Монгол Улсын ЕБС-иудад мэргэшсэн Боловсролын сэтгэл зүйч ажиллуулах санаачилгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргаж, Боловсролын ерөнхий газар удирдлагаар хангасан ба “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл санхүүгийн дэмжлэг үзүүлж, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласан билээ.
“ТХБ-II” төслийн зорилтот 6 аймаг (Архангай, Булган, Орхон, Хэнтий, Ховд, Хөвсгөл), 2 дүүрэг (БГД, СХД)-ийн 30 сургуульд ажиллаж буй Боловсролын сэтгэл зүйчдийг чадавхижуулах сургалт-үйл ажиллагааг зохион байгуулж, тэднийг тогтвортой ажиллуулахад төслийн зүгээс дэмжин ажиллаж байна. Тухайлбал, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор сэтгэл зүйчийн өрөөг зохих стандартын дагуу тохижуулах, тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх менторуудыг ажиллуулах, тэдний үйл ажиллагаанд нь мониторинг, үнэлгээ хийж сэтгэл зүйчдийн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалт-үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд зохион байгуулсан хяналт шинжилгээ, үнэлгээгээр “Боловсролын сэтгэл зүйч”-дийн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг илрүүлсэн юм.
Тус хэрэгцээ шаардлагад үндэслэн 2022.12.19-23-ны өдрүүдэд “Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөний ур чадварт дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна. Энэ сургалтыг дэмжиж санхүүжүүлсэн Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Эх сурвалж: