ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ ЭМХТГЭН ГАРГАЖЭЭ

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр ТХБ-II төслийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн /БСҮХ/ эрдэмтэн судлаачид, багш нарын хүсэлтээр дөрвөн ном орчуулж хураангуйлан эмхтгэн гаргасан бна.
Номны өмнөтгөлд БСҮХ-ийн захирал, /ph.d/ М.Итгэл онцлохдоо “Монгол улс, монголын боловсролын салбар нь тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын түүхэн хөгжлийн үе шат бүрд дэлхий нийтийн шинэ санаачилга, үйл хэргийг ажил хэрэг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Олон улсын баримтлах бодлогын баримт бичиг, судалгааны үр дүн, хэрэгжүүлсэн орнуудын туршлагаас гарсан зөвлөмж, боловсролын ирээдүйн талаарх энэхүү багц орчуулгыг уншиж танилцсан бүх түвшний бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, орон нутгийн иргэд, эцэг эх, олон нийт ТХБ-ын төлөөх багшлахуй ба суралцахуй, түүний хэрэгжих орчныг хувирган өөрчлөх талаар сургууль, багш нарын гаргаж буй бүхий л санаачилга, хүчин чармайлтыг тал бүрээр дэмжин ажиллахыг хүсч байна” гэжээ.
Өмнө нь БСҮХ “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсролын суралцахуйд интеграцчилах арга зүй” –н хөтөч ном болох дөрвөн багц номыг хэвлүүлж гаргасан билээ.
Сэтгэгдэл