НЭГ МОДТОЙ ЧИХЭР-НЭГ ХАЯГДАЛ ЗАЙ

ТХБ-II төслийн түшиц Ховд аймгийн ЕБ-ийн “Ховд” лаборатори 1-р сургууль 2230 гаруй сурагч, 110 багш, ажилтантай. Тус сургуулийн тогтвортой хөгжлийн боловсролын төлөө санаачилсан, дадал хэвшил болгосон зарим амжилтаас:

Цахим, танхимын хосолсон сургалттай танхимыг сургуульдаа байгуулж, “Хос бичигтэн”, “Бүтээлч төгөл” дагалдах төслүүдээ хэрэгжүүлжээ. “Бүтээлч төгөл” төслөөр сургууль орчмын болон Ховд аймгийнхаа хөрсний pH-ыг тодорхойлох, эко дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Эко мэдээллийн төв байгуулж, холбогдох сургалтуудаа тус төвдөө туршилт хэлбэрээр явуулдаг байна. Мөн хөрс бэлтгэх, орчныхоо тоосыг бууруулах аргад сурагч, багш нар хамтдаа суралцжээ. Суралцсанаа дадал хэвшил болгохын тулд сурагчид “Ногоон карт” санаачлан өөрсдийнхөө үр дүнг үнэлдэг болсон гэж тус сургуулийн сургалтын менежер Х.Баянбулгаа танилцууллаа.

Сурагчид ангидаа орохдоо гутлаа арчиж сурах, цэцгүүдээ байнга усалж арчлах, тэдгээрийг мэдээлэл, хаягтай болгох гээд хүүхдүүдийн өдөр тутмын дадал хандлагад сайн өөрчлөлт олон гарч байгааг сурагчид танилцууллаа.

Ховд 1 дүгээр сургуулийнНогоон шинэчлэл” эко клубийн сурагч н.Энхчимэг, н.Тайванхүү:   Манай клуб одоогоор 20 охид, 10 гаруй хөвгүүдээс бүрдсэн  гишүүдтэй. Клубийн сурагчид ТХБ-II төслийн дэмжлэгтэй олон ажлыг санаачлан хэрэгжүүлж дадал хэвшил болголоо. Бид сургуулийнхаа сурагчдад мод бутнуудыг таниулж мэдээлэл өгдөг. Хөрс, био бордоо бэлтгэхэд сургаж байна. Бууц, үртэс, шувууны сангас зэргийг ашиглан шүлтлэг, хүчиллэг хөрс гарган авч цэцэг ургамал тарихдаа ашиглаж сурсан. Хөрсний рH-ыг мөн судалдаг.

“Нэг зай-нэг чихэр” аянаа хоёр дахь жилдээ явуулж нийт 70 гаруй кг хаягдал зай цуглуулж аймгийнхаа БОГ-т хүлээлгэж өгсөн. Энэ хичээлийн жилд одоогоор 200 гаруй ш хаягдал зай цуглуулаад байна. Нэг хаягдал батарейг нэг модтой чихрээр сольж аваад хэвшсэн. Хүүхдүүд их идэвхтэй оролцдог.

Сэтгэгдэл