ТХБ-II төслийн 2020-2023 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, төслийн оролцогч талуудын олон улсын туршлагатай танилцсан үйл ажиллагааны үр дүнг тайлагнах, ТХБ-ыг үндэсний түвшинд институтчилах арга зам, үйл ажиллагааг танилцуулах, Бүх түвшний боловсролын сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг танилцуулах хурал боллоо.
Хурлыг Л.Цэдэвсүрэн (БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга) удирдан чиглүүлж, энэхүү үйл ажиллагаанд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд дарга Бенуа Меэйр-Биш болон БШУЯ, БОАЖЯ, БЕГ, БСҮХ зэрэг төслийн түшиц байгууллага, төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд оролцлоо.

