Орхон аймгийн 15 дугаар сургуулийн удирдлага, багш нар байгалийн ухааны хичээлийн туршилт судалгаа, ажиглалт хийх, сургалтын бааз хэрэглэгдэхүүнтэй болох, хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сурагчид болон орон нутгийн иргэдийг амьдрах ухаанд суралцахад дэмждэг үзүүлэх зорилгоор ТХБ-II төсөл, орон нутгаас тус бүр 7,5 сая төгрөг, нийт 30,0 сая төгрөгийн санхүүжилт авч “Өвлийн хүлэмж” төслийг хэрэгжүүлжээ.
Хэдийгээр КОВИД-ын нөхцөл байдлаас бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн ч үндсэн төслөө дэмжсэн 5 дэд төслийг хэрэгжүүлж, багш ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилж бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгаж, 1-12 ангийн байгалийн ухааны хичээлийн 96 цагийг өвлийн хүлэмжид зохион байгуулах боломжийг бүрдүүлж чаджээ.