Тогтвортой хөгжлийн боловсрол-Орхон аймгийн 14-р сургууль

Орхон аймгийн 14-р сургууль нь 2017 оноос эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж, “сургуулийн орчин” сэдвийн хүрээнд 10 удаагийн үнэлгээ хийж үзэхэд гадаад орчны болон анги танхим, өрөө тасалгааны гэрэлтүүлэг нь орчин үеийн стандартын шаардлагад нийцэхгүй, нүүрстөрөгчийн ул мөр ихтэй, өртөг өндөр байгаа нь тулгамдсан асуудал гэж үнэлжээ.
Сургуулийн хамт олон ТХБ-II төслөөс 7,5 сая төгрөг, Аймгийн засаг даргын тамгийн газраас 7,5 сая төгрөгийн дэмжлэг авч, орон нутаг дахь аж ахуйн нэгж “Анд энерги” ХХК-тай хамтран анги танхимд өмнө ашиглаж байсан 1615 улайсах болон өдрийн гэрлийг 600 ширхэг ЛED гэрлээр солиход жилд дунджаар 3,800,619.30 төгрөг хэмнэж, нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулсан байна. Мөн сум хөгжүүлэх сангаас 5,9 сая төгрөгийн санхүүжилт авч сургуулийн гадна талбайд 7 гэрэлтүүлгийн шон суулгасан нь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл үйлдэгдэх, осол гэмтэл гарах нөхцөлийг бууруулж чадсан байна.

Сурагчдад хэрэгцээгээ хангах, хэрэглээгээ хэмнэх чиглэлээр сургалт хийх, эх дэлхийн цаг, ногоон паспорт аянд нэгдэх, уриалга, гар зураг, видео, подкастын уралдаан, бүтээл хийх зэрэг үйлийг дэмжиж зөв зан үйл, хандлага төлөвшүүлэх үүднээс дараах 4 дэд төслийг хэрэгжүүлсэн байна.

  1. Бага боловсролд- “Эрчим хүч бидний амьдралд”-5,0 сая төгрөг
  2. Суурь боловсролд- “Залга-салга- хэмнэ”- 2,480 сая төгрөг
  3. “Эко- орчин интеграци хичээл”-5,0 сая төгрөг
  4. “Эрдмийн гэгээ- эко булан”-2,520 сая төгрөг

Сэтгэгдэл