Тогтвортой хөгжлийн боловсрол-Орхон аймгийн 5-р сургууль

Орхон аймгийн 5-р сургуулийн хамт олон СБААХ-ын сургуулийн өөрийн үнэлгээний хяналтын хуудсаар үнэлгээ хийснээр сурагчдын амьсгалын замын өвчлөлийг буруулах, сурах орчныг тав тухтай болох хэрэгцээ байгааг илрүүлжээ. Сургуулийн анги танхимын цонхны салхивч хязгаарлалтгүйгээс агаар сэлгэлт тогтмол хийх боломжгүй, сургуулийн барилга дулааны алдагдал их, агаарын чийгшил, тоосжилтод хяналт тавих багаж хэрэгсэл байхгүй зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулийн дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх зорилт тавьж “Агаарын чанар, аюулгүй орчин” үндсэн төслийг ТХБ-II төслөөс 7,5 сая, орон нутгаас 7,5 сая төгрөгийн санхүүжилт авч хэрэгжүүлжээ. Анги танхимынхаа агааржуулалтын хоолойг цэвэрлэж, нийт 34 анги танхимд агаар цэвэршүүлэгч байрлуулж, цонхнуудыг хязгаарлагчтай болгожээ.

Үндсэн төслөө амжилттай хэрэгжүүлсний дараа сургуулийн удирдлага, багш, сурагчид олон нийт, эцэг эхтэй хамтран энэхүү үндсэн төслөө дэмжих 3 дэд төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Дэд төсөл 1. Цэцгээр гоёсон сургууль
Сургуулийн анги танхимын тоосжилт, дуу чимээг багасгах, агаарын чийгшилийг нэмэгдүүлэх үүднээс 117 шимтэглээ цэцгийн үрсэлгээр хийж, 300 гаруй цэцгийг сургуулийн анги танхимд байрлуулж, ногоон орчныг бүрдүүлжээ. Мөн тасалгааны ургамлыг арчлан ургуулах мэдээллийг бэлтгэн, цахимд байршуулж олон нийтэд түгээж байна.

Дэд төсөл 2. Агаарын чанарын боловсрол олгох
Тус сургуулийн 10, 11-р ангийн 60 сурагч орон нутгийн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Агаарын чанарын боловсрол олгох” хөтөлбөрт хамрагдаж, бичил судалгаа хийх, туршилтад суурилсан сургалтын арга зүйг эзэмшин өөрийн сургуулийн болон зэргэлдээх сургуулийн дотоод орчны агаарын чанарыг үнэлж, бусдад зөв мэдлэг, мэдээлэл түгээж байна.
Дэдэд төсөл 3. Зөв сонголт-Зөв хэрэглээ
Химийн багшийн дэмжлэг, чиглүүлэгтэйгээр сурагчид ахуйн хэрэглээний саван хийх клубын үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Дээрх төслүүдийн үйл ажиллагааг сургуульд суурилсан сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна гэж сургуулийн хамт олон танилцуулж байна.

   

Сэтгэгдэл