“Тогтвортой хөгжлийн боловсрол ба мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын менежмент” сургалт зохион байгуулагдлаа

БШУ-ны Сайдын эрхлэх асуудлын хүрээнд МБС-ын асуудал хамаарах болсонтой холбоотойгоор Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ) хамтран МБС-ын байгууллагын удирдах ажилтнуудад “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ” цахим сургалтыг 5 сарын 19 -ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтад ЮНЕСКО-ЮНЕВОК Бонн дахь Олон улсын ТМБС-ын төв, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), БШУЯ, БСҮХ, Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн баг, эрдэмтэн судлаачид, МБС-ын байгууллагын багш, удирдах ажилтнууд оролцлоо.

Оролцогчид боловсролын болон МБС-ын салбарын хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэх ур чадвар, цогц чадамж, ТХ, ТХБ-ын үзэл баримтлал, агуулга, арга зүйг сургалтын хөтөлбөр, сургуулийн менежментэд тусган хэрэгжүүлэх, МБС-ын байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа сайн туршлага зэрэг асуудлын хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Уг сургалтад Монгол Улсын 76 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын

  • Захирал
  • Дэд захирал
  • Сургалтын албаны дарга
  • Арга зүйч
  • Дотоод хяналт, чанарын үнэлгээ хариуцсан ажилтан
  • Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан
  • Цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан
  • Нийгмийн ажилтан зэрэг 500 гаруй удирдах ажилтан хамрагдлаа.
Сэтгэгдэл