ШХА-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн түшиц байгууллага-БСҮХ, хэрэгжүүлэгч БОАЖЯ, БЕГ, БОМСТ ТББ, санхүүжүүлэгч ШХА-ын төлөөлөл энэ сарын 15-16-ны өдрүүдэд Женев хотноо хуралдаж буй Олон улсын хамтын ажиллагааны форумд оролцож байна. Энэ жилийн форум “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвийн дор зохион байгуулагдаж, 120 гаруй орны төлөөлөгчид оролцож байна.
Тогтвортой хөгжилд чанартай суурь боловсрол, сургалт маш чухал. Дэлхийн боловсролын системүүд томоохон сорилтуудтай тулгарч байна. Суурь боловсрол, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх нь Швейцарын олон улсын хамтын ажиллагааны чухал тулгуур чиглэл юм.
Тус форумд оролцож буй төлөөлөгчид Монгол Улсад хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн үр дүнг танилцуулж, бусад орнууд, хөгжлийн байгууллагуудтай мэдээлэл, туршлагаа солилцож байна.