Швейцарын хөгжлийн агентлагтын дэмжлэгтэй ажилладаг тус байгууллага нь тогтвортой хөгжлийн боловсролыг ЕБС-ийн сургуулийн түвшинд хэрэгжүүлэхэд чиглэж ажилладаг байна. Тогтвортой хөгжлийн боловсролд сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг төлөвшүүлэхийг зорьдог бөгөөд энэ арга хандлагаар тус төвд бүс нутгийн боловсролын бодлого, үйл ажиллагааны асуудал хариуцсан зөвлөлийн гишүүд ч ажилладаг.
Тус төвийн сургалтын агуулга нь хүүхэд, залуучуудыг бие даасан, хариуцлагатай иргэн болгож, амьдралд бэлтгэх юм. Эдгээр мэдлэг, туршлагаасаа Монгол улсын төлөөлөгчдөд хуваалцаж байгаадаа баяртай байна. Цаашид мэдээлэл, туршлагаа солилцон хамтран ажиллахдаа таатай байх болно гэж Éducation 21 ТББ-ын багш нар мэдэгдлээ.