Швейцарын хөгжлийн агентлагт талархалын бичгийг гардуулан өглөө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн төлөөлөгчид Швейцарын хөгжлийн агентлагийн дэд захирал, Ази, Латин Америк, Каррибын орнуудын газрын дарга, Элчин сайд Арно Вики, ШХА-ийн Төв болон Хойд Азийн бүсийн мэргэжилтэн Тиери Умбэр, болон ШХА-ийн Эдийн засаг, боловсролын хэлтсийн дарга Дийпак Элмэр нартай уулзлаа.

Уулзалтаар “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөгчид УИХ-гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн ШХА-аас Монгол Улсын боловсролын салбарт оруулж буй үнэлж баршгүй хувь нэмрийг үнэлэн талархалын бичгийг гардуулан өглөө. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн I үе шат 2014-2018 онд үндэсний хэмжээнд хэрэгжсэн бол II үе шат 2019-2023 онд үндэсний болон орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжиж байна.

Төслийг хэрэгжүүлэгч үндэсний түшиц байгууллагаар Боловсрол судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ), орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагаар Байгаль орчны мэдээлэл сургалтын төв (БОМСТ ТББ) ажиллаж байна.

Сэтгэгдэл