ЕБС-ийн сэтгэл зүйчид 74 онцгой кейсийг илрүүлж, эрсдэлт үйлдлээс урьдчилан сэргийлж чадлаа
Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор ЕБС-ийн сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж шаардлагатай болсны улмаас “Боловсролын сэтгэл зүйч”-ийг бэлтгэх, ЕБС-д ажиллуулах санаачлагыг ТХБ-II төслөөс гаргаж, БШУЯ-тай хоёр дахь хичээлийн жилдээ хамтран ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилээс боловсролын сэтгэл зүйч төрийн өмчит сургуулиудад анх удаа ажиллаж эхэлсэн. Тус хичээлийн жилд сургуулийн сэтгэл зүйчид 73 900 гаруй сурагч, эцэг эх, багш /52900 гаруй сурагч, 13500-аад эцэг эх, 7500 гаруй багш/ д тусламж үйлчилгээ үзүүлж, 74 онцгой кейсийг илрүүлж, эрсдэлт үйлдлээс урьдчилан сэргийлж чадсан юм. Өдгөө орон нутаг дахь сургуулийн сэтгэл зүйчид шаардлагатай тохиолдолд сумын иргэдэд ч зөвлөгөө үйлчилгээг давхар хүргэж байна.