“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн баг Швед улсын Боловсролын үндэсний газрын үйл ажиллагаатай танилцлаа

Тус газар нь бүх хүүхэд, сурагчдад аюулгүй орчинд өндөр чанартай боловсрол, үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй олгоход чиглэж ажилладгаа танилцууллаа. Хүүхдийн хөгжил, суралцахуйн хамгийн сайн орчин нөхцөлийг бүрдүүлж, сурагчдын суралцахуйн үр дүнг сайжруулахад туслах зорилготой үйл ажиллагаагаа эрхэлдэг байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь
  • Хөгжил ба багшийн сургалт хөгжил
  • Багш нарын гэрчилгээжүүлэлт
  • Мэргэжлийн боловсрол
  • Сургууль, хүүхэд асрах үйлчилгээний талаарх статистик мэдээ гаргах
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн ТЗЗҮБ-ын төлөөллийн Швед, Швейцар улсад хийж буй туршлага судлах ажлын аялал үргэлжилж байна.
Санхүүжүүлэгч Швейцарын хөгжлийн агентлаг.
“ТХБ-II” төсөл хамтран хэрэгжүүлэгч БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Байгаль орчин мэдээлэл сургалтын төв ТББ болон ТЗЗҮБ-ийн гишүүн байгууллагууд.
Сэтгэгдэл