“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн баг Швед улсын боловсролын сангуудын үйл ажиллагаатай танилцлаа

Боловсролоор тэргүүлэгч улс орнууд боловсролын сайн туршлага бүхий дэлхийн хэмжээний сангуудыг хамтран бүтээж байна. Швед улсын Упсалагийн Их Сургууль санаачлан Герман, Белги улсын их сургуулиудтай хамтран боловсролын сайн туршлага, сайн хичээлийн сангуудыг хамтран бүтээж байна. Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн Европт ажиллаж байгаа баг тус сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэдний сайн туршлагаас суралцаж өөрийн орондоо нэвтрүүлэх боломж нөхцлийн талаар хамтарсан уулзалтаар санал солилцсон байна. Судалгаанд суурилсан цахим санг их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш, ОН-ийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг бүтээдэг байна.
Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн багт тус төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн зарим гишүүн буюу БОАЖЯ, БСҮХ, БЕГ, БОМСТ ТББ-ын төлөөлөл орж байна. Төслийн санхүүжүүлэгч Швейцарын хөгжлийн агентлаг.
Сэтгэгдэл