Олон улсын хамтын ажиллагааны форумд оролцоно

БОАЖЯ, БСХ, БЕГ, БОМСТ ТББ зэрэг бие бүрэлдэхүүнтэй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” /ТХБ-II/ төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн төлөөлөл, мөн Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч нарын баг Швед, Швейцар улс дахь Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээрх мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзан туршлага судалж, Женев хотноо болох Олон улсын хамтын ажиллагааны форумд оролцохоор өнөөдөр Европыг зорьж байна.
Баг бүрэлдэхүүн НҮБ-ын ЮНЕСКО-ийн Үндэсний комисс, Дэлхийн байгаль хамгаалах сан, Шведийн Боловсролын үндэсний газар, Швейцарын хөгжлийн агентлагийн төв офисс зэрэг газарт албан уулзалт хийнэ.
Дэлхий нийтийн боловсролын чанар, хүртээмжийн талаар хэлэлцэх Швейцар дахь Олон улсын хамтын ажиллагааны форумд “ТХБ-II” төслийн үйл ажиллагаагаа танилцуулж, үзэсгэлэн гаргах юм байна.
Сэтгэгдэл