“Амгалан дэлхий” ТББ уралдаанд тэргүүлэв

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ-аас зарласан байгаль орчин, ногоон байгууламж нэмэгдүүлэх 2022 оны уралдаанд ОН-ийн байгууллагийн ангилалд тэргүүн байр эзэллээ.
Тус ТББ 2021 онд Мөрөн сумын “Авьяас” EБС-д 1000 модны, 2022 онд “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд 500 модны “Амгалан дэлхий” төслөө хэрэгжүүлж, сурагчдын дунд “Модны ач тус” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаан, “Өглөөний уулзалт”аа зохион байгуулсан. Тарьсан модны 60-70 хувь нь ургаж байгаа мэдээллийг сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.
Мөн төслийн зөвлөх, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор Б.Чимидийн санаачилсан “Хажуу газар ургадаг хайлаас мод” мод үржүүлгийн төслийг хэрэгжүүлэх аргачлалынх нь хамт тус сургуулиудад гардуулж өгсөн юм.
Үнэгүй мод өгч, хандив тусламж үзүүлэхээс илүү хамтдаа тарих, арчлах, түүнийгээ сургалтын зориулалтаар давхар ашиглах, эцэг эх, төгсөгч, сургуулийн ахмад, залуу үeийг оролцуулах гээд Тогтвортой хөгжлийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг “Амгалан дэлхий” төслөөр авч хэрэгжүүлдэг.
Ирэх хавар мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулиудад хүүхдийн орчныг моджуулах төслийн уралдааныг дахин зарлаж, шалгарсан сургуульд 500 мод тарих, үрсэлгээний талбай байгуулах төслөө хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл