Тогтвортой хөгжлийн боловсрол-Орхон аймгийн 4-р сургууль

Орхон аймгийн EБ-ын 4-р сургууль ТХБ-II эхлэхэд гарааны үнэлгээгээ хийж, Өв соёлоо дээдэлсэн дэлхийн иргэнийг бэлтгэх зорилгыг дэвшүүлэн “Өв уламжлал, түүх соёлын өргөө” байгуулж, 3 дэд төслийг туршин хэрэгжүүлж, түүнийгээ сургуульд суурилсан сургалтын хөтөлбөрт тусган үр дүнгээ хүртэж байгаагаа танилцууллаа. Орхон аймгийн EБ-ын 4-р сургуулийн удирдлага, багш сурагчид “Монгол хүүхэд-миний соёл”, “Хэл хуур”, “Book caffe”, “Зөгийн бал” сурагчдын клуб зэрэг 3 жижиг төсөл, үйл ажиллагааг ТХБ-II төслийн дэмжлэг, сурагч, багш, ажиллагсад, эцэг эхчүүдийнхээ хамт амжилттай хэрэгжүүлсэн байна.

Өдөрлөгийн үeэр “Хэл хуур язгуур бүрээ” хамтлагын 40 сурагчийн төлөөлөл тоглолтоо танилцуулж, сурагчид “Өв соёлын өргөө”-гөө тохижуулсан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргалаа. Өдөрлөгт ТХБ-II төслийн түшиц байгуулага, төслийн зөвлөн зохицуулах үндэсний баг, Орон нутгийн зөвлөн зохицуулах баг, төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага-БОМСТ ТББ болон бусад холбогдох байгуулагуудын төлөөлөл оролцож, үр дүнгээ хамтран хэлэлцэж байна.

ТХБ-II төслөөс 15 сая төгрөгийн дэмжлэг, арга зүйн зөвлөмж, чиглүүлэг авч, өөрсдөө орон нутгийнхаа төр, ТББ, эцэг эхчүүд, багш, ажиллагсад, ОН-ийн хамтын ажиллагаа, түншлэлээр 25 сая төгрөгийн хөдөлмөр, оролцоо, хандив босгож үр дүнд хүрчээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл