“Эко сургууль/цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан 550 гаруй сургууль цэцэрлэг, МСҮТ 2022 онд, ганцхан жилд эрчим хүч, усаа хэмнэж, хог хягдлаа бууруулж, ногоон орчныг бүрдүүлснээр улсын төсвийн 6 тэрбум төгрөгийг хэмнэж чаджээ. Мөн эрүүл, аюулгүй ногоон орчны стандартыг 30 хувиар нэмэгдүүлж чадсан байна. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг эрсдэлтэй орчны нөхцлөө гуравны нэгээр бууруулжээ. Энэ тухай тус хөтөлбөрийн албан ёсны хэрэгжүүлэгч БОМСТ ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг илтгэлээ онцлоод “энэ бол сургууль, цэцэрлэгийн хамт олны сайн дурын санаачлагын үр дүн. Хамтын ажиллагаа, түншлэлийн амжилт” гэлээ.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар “Эко сургууль/цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан ЕБ-ийн 300 гаруй сургуулийн төлөөлөл чуулна.