Асуудал: Таны болон танай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнээс хуванцар сав, лааз, тетрапак цаасан хайрцаг гарч хог хаягдлыг нэмэгдүүлсээр байна уу?
Шийдэл: Та гар утсандаа Hipay аппликэйшн суулгаад “ЭКО КЭШ” машинд дахин ашиглах хог хягдлаа хийж, байгальд ээлтэй амьдрах, цаашлаад тогтвортой амьдралын хэв маягийг дэмжээрэй.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол – II” төслийн түнш – БЕГ, БСҮХ, БҮТ, МУБИС, ЦУНБХТ, МҮОНТВ зэрэг байгууллагуудад “Эко кэш” автомат машиныг түрээслэн суурилуулж байна.
Хуванцар сав, лааз, тетрапак цаасан хайрцаг тус бүрийн үнэ 20 төгрөг таны цахим хэтэвчинд хуримлагдах боломж нээлттэй боллоо.