Тогтвортой хөгжлийн зорилтын хурдасгуур замын зураглал

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтран Тогтвортой хөгжлийг хурдасгах цаашид хэрэгжүүлэх 12 тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтийг хангах,  санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХУРДАСГУУР ЗАМЫН ЗУРАГЛАЛ” уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх чиглэлээр боловсролын салбарын ажилтан, албан хаагчид хэлэлцүүлэг өрнүүлэн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг сургалтын хөтөлбөрт интеграцчилан тусгах, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах ажилтай уялдуулах зэргээр хөгжлийг хурдасгах хэрэгцээ байгааг ярилцсан болно.

Сэтгэгдэл