Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг нутагшуулан хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улс идэвх зүтгэл гаргаж, урт хугацааны хөгжлийг тодорхойлох “Алсын хараа–2050” бодлогоо тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан цогц байдлаар боловсруулсан юм. Тус бодлогоор Монгол Улс байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдал, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, одоо болон ирээдүйн хойч үедээ үр шимийг нь хүртээх нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьсан.
Тогтвортой хөгжлийн тулгуур болох эдийн засаг, нийгэм, байгаль орчин хэмээх гурван чиглэлд Монгол Улс томоохон ахиц дэвшил гаргасаар байна. Үүний нэгэн жишээ болох “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төсөл амжилттай хэрэгжсэнийг дуулахад таатай байна.
Энэхүү төслийн хүрээнд Монгол орон даяар 30 гаруй эко сургуулийг эгнээндээ нэгтгэсэн томоохон сүлжээ бий болж, хүүхэд залуусыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах соёл, зан үйлийг багаас сургасны үр дүнд тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулж буй нь сайшаалтай.
Монгол Улсад ТХБ II төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалыг яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Швейцарын хөгжлийн агентлаг ихээхэн дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Монголын залуу хойч үеийг эх дэлхийгээ хайрлан хамгаалахад сургах үйлсэд хамтран ажилласан орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллагуудад мөн гүнээ талархаж байна.
Цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра