“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ-II”

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудад “Тогтвортой хөгжлийн боловсрол ба мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын менежмент-II” сургалтыг Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Мэргэжлийн боловсролын салбарын бодлого чиглэл, өнөөгийн нөхцөл байдал, хувьсаж буй боловсрол, удирдах ажилтны манлайлал, тогтвортой хөгжлийн боловсролын өнөөгийн ба ирээдүйн чиг хандлага, байгууллагын соёл, ажлын байран дахь ёс зүйн асуудлын хүрээнд Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D./ М.Баянмөнх, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, секторын эрхлэгч доктор /Ph.D./ Х.Отгонбаатар, ТХБ II төслийн үндэсний зохицуулагч А.Энхтогтох, ТХБ II төслийн байгаль орчны сургалт мэдээллийн төвийн захирал Э.Шинэцэцэг, Карьер хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, доктор /Ph.D./ Ц.Булган нар сургалтыг чиглүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл