Зорилт 17.1 Татвар, бусад орлого цуглуулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудад олон улсын тусламж дэмжлэг үзүүлэх замаар хөрөнгө мөнгө бүрдүүлэх үндэсний үйл ажиллагааг сайжруулах
Зорилт 17.2 Хөгжингүй орнуудын хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх үүрэг амлалтыг нь бүрэн биелүүлүүлэх, ялангуяа үндэсний нийт орлогынхоо 0.7 хувийг хөгжиж буй орнуудад, үүнээс 0.15-аас 0.20 хүртэлх хувийг нэн буурай хөгжилтэй улс орнуудад өгөх
Зорилт 17.3 Төрөл бүрийн эх үүсвэрээс хөгжиж буй орнуудад зориулан нэмэлт санхүүгийн хөрөнгө бүрдүүлэх
Зорилт 17.4 Өрөө санхүүжүүлэх, өрийн дарамтыг бууруулах, өрийн бүтцэдээ өөрчлөлт хийх ажиллагааг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн нэгдсэн зохицуулалт бүхий бодлогоор дамжуулан урт хугацааны өрийн тогтвортой байдлыг бий болгоход нь хөгжиж буй орнуудын туслах
Зорилт 17.5 Нэн буурай хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулалт хөхүүлэн дэмжих журмыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх
Зорилт 17.6 Одоо ашиглагдаж буй механизм, ялангуяа НҮБ-ын түвшинд хэрэглэгдэж буй механизмууд хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар, харилцан тохиролцсон нөхцөлд технологийг хөнгөвчлөх дэлхийн механизмаар дамжуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт олон улс, бүсийн хамтын ажиллагааг, тэдгээрийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, харилцан тохиролцсоны үндсэн дээр мэдлэг солилцох ажиллагааг сайжруулах
Зорилт 17.7 Харилцан тохиролцсоны үндсэн дээр таатай нөхцөлөөр, түүний дотор хөнгөлөлттэй нөхцөлөөр хөгжиж буй орнуудад байгаль орчинд ээлтэй технологийн хөгжүүлэх, шилжүүлэх, түгээх ажлыг хөхүүлэн дэмжих
Зорилт 17.8 2017 онд гэхэд нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан технологийн банк, шинжлэх ухаан, технологи, инновацийн чадавх бэхжүүлэх механизмыг бүрэн ажилд оруулж, технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх
Зорилт 17.9 Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийн бүх зорилтуудыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг дэмжиж хөгжиж буй орнуудад үр дүнтэй, зорилтот чадавх бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх
Зорилт 17.10 Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хэлэлцээг эцэслэн дуусгах замаар Дэлхийн худалдааны байгууллагын харьяанд дэлхий нийтийн, дүрэм журамд үндэслэсэн, нээлттэй, үл ялгаварласан, эрх тэгш олон улсын худалдааны системийг дэмжин хөгжүүлэх
Зорилт 17.11 2020 он гэхэд нэн буурай хөгжилтэй орнуудын дэлхийн экспортод эзлэх хувийг дахин нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудын экспортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх
Зорилт 17.12 Нэн буурай хөгжилтэй орнуудын импортод үйлчилдэг гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмийг ил тод, тодорхой болгох замаар Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрт нийцсэн нэн буурай хөгжилтэй бүх орнуудад урт хугацаанд үргэлжлэх татваргүй, квотгүй зах зээлийн гарцыг бий болгох ажлыг шуурхай хэрэгжүүлж, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх
Зорилт 17.13 Бодлогын зохицуулалт, уялдаа холбоог хангах замаар дэлхийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх
Зорилт 17.14 Тогтвортой хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах
Зорилт 17.15 Ядуурлыг арилгах, тогтвортой хөгжлийн бодлого тогтоох, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аливаа улс орны бодлогын орон зай, манлайллыг хүндэтгэх
Зорилт 17.16 Бүх улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ажлыг дэмжиж мэдлэг, мэргэшсэн чадвар, технологи солилцох, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх олон талт түншлэлтэй хослуулан тогтвортой хөгжлийн төлөө дэлхийн түншлэлийг бэхжүүлэх
Зорилт 17.17 Түншлэлийн хүрээнд олж авсан туршлага, хөрөнгө мөнгөө зарцуулсан бодлогод түшиглэн төр, төр-хувийн хэвшил болон иргэний нийгмийн үр дүнтэй түншлэлийг хөхүүлэн дэмжиж, төлөвшүүлэх
Зорилт 17.18 2020 он гэхэд орлого, жендэр, нас, арьс өнгө, үндэс угсаа, шилжин суурьшилтын байдал, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байрлал, үндэсний онцлог бүхий бусад үзүүлэлтээр ангилан гаргасан өндөр чанартай, шуурхай, найдвартай тоо мэдээллийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, жижиг арлын хөгжиж буй орнуудад үзүүлж буй чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг сайжруулах
Зорилт 17.19 2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүрэх чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг тооцох одоогийн санаачилгуудад түшиглэн хөгжиж буй орнуудын статистикийн чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжих