Зорилго 9. Уян хатан дэд бүтцийг байгуулж, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх

Зорилт 9.1 Хүн бүрд тэгш, хүртээмжтэй байх талыг голлон анхаарч эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, уян хатан дэд бүтэц, түүний бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх

Зорилт 9.2 Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг хөхүүлэн дэмжиж, 2030 он гэхэд үндэсний нөхцөл байдалтай уялдуулан ДНЫ-нд аж үйлдвэрийн салбарын ажлын байрны эзлэх хувийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудад энэ хувийг хоёр дахин өсгөх

Зорилт 9.3 Жижиг хэмжээний аж үйлдвэрийн болон бусад салбарын аж ахуй нэгжүүд, ялангуяа хөгжиж буй орнуудын эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах, түүний дотор хямд зээл авах, үйлдвэрлэл, зах зээл нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх

Зорилт 9.4 2030 он гэхэд нөөц баялгийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж, цэвэр, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн ажиллагааг нэвтрүүлж, бүх улс орнууд өөрсдийн нөөц чадавхдаа уялдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлж, аж үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангах зорилгоор дэд бүтцийг хөгжүүлж, аж үйлдвэрийг боловсронгуй болгох

Зорилт 9.5 Бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын технологийн чадавхыг дээшлүүлэх, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, түүний дотор 2030 он гэхэд инновацийг дэмжих, 1 сая хүн ногдох судалгаа-хөгжлийн ажилтны тоог [x] хувиар нэмэгдүүлэх, судалгаа-хөгжилд зарцуулах төр, хувийн хэвшлийн зардлыг өсгөх

Зорилт 9.a Африкийн улс орнууд, нэн буурай хөгжилтэй улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд, жижиг арлын хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүү, технологи, техникийн туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар хөгжиж буй орнуудад тогтвортой, уян хатан дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах

Зорилт 9.b Бодлогын таатай орчныг хангах, тухайлбал аж үйлдвэрийн төрөлжилт, бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх замаар хөгжиж буй орнуудын дотоодын технологийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновацийг дэмжих

Зорилт 9.c 2020 он гэхэд мэдээлэл, холбооны технологийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудын хүн амыг хямд үнэтэй интернэтээр хангахыг эрмэлзэх