Зорилт 3.1 2030 он гэхэд 100,000 амьд төрөлт тутамд эхийн эндэгдлийн түвшнийг 70-аас доош болгон бууруулах
Зорилт 3.2 2030 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг арилгах
Зорилт 3.3 2030 он гэхэд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалтыг дарах, элэгний үрэвсэл, усаар дамжин халдварладаг өвчин, бусад халдварт өвчинтэй тэмцэх
Зорилт 3.4 2030 он гэхэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар халдварт өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг гуравны нэгээр бууруулах
Зорилт 3.5 Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, түүний дотор хар тамхи хэтрүүлэх хэрэглэх, архийг эрүүл мэндэд хортойгоор хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг сайжруулах
Зорилт 3.6 2020 он гэхэд замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог хоёр дахин бууруулах
Зорилт 3.7 2030 он гэхэд гэр бүл төлөвлөлт, мэдээлэл, мэдлэг өгөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг үндэсний бодлого, хөтөлбөр тусгах зорилгоор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн бүрд хүргэх
Зорилт 3.8 Хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ, түүний дотор санхүүгийн эрсдэлийн хамгаалалт, нэн шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй, үр дүнтэй, чанартай, боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакциныг хүртээмжтэй хүргэх
Зорилт 3.9 2030 он гэхэд аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол, халдвараас болж үхсэн, өвдсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулах
Зорилт 3.a Боломжтой гэж үзвэл Тамхины хяналтын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурь конвенцийн хэрэгжилтийг сайжруулах
Зорилт 3.b Хөгжиж буй орнуудад эхлээд нөлөөлдөг халдварт болон халдварт бус өвчний эм, вакцины судалгаа хөгжлийн ажлыг дэмжиж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах уян хатан байдлын тухайд Худалдаанд холбогдолтой оюуны өмчийн асуудлын хэлэлцээр, нийтийн эрүүл мэндийн тухай Дохагийн тунхаглалын дагуу боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакцины хангамжийг сайжруулах, хүн бүрийг эм авч хэрэглэх боломжоор хангах
Зорилт 3.c Хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орон, жижиг арлын хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг ажилд авах, хөгжүүлэх, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах явдлыг сайжруулах
Зорилт 3.d Урьдчилан сэрэмжлүүлэх, эрсдлийг бууруулах, эрсдлийг бууруулах, олон улсын болон үндэсний эрүүл мэндийн эрсдлийг удирдах зорилгоор, бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй улс орнуудын чадавхыг бэхжүүлэх