Зорилго 11. Хот, хүн амын суурьшлыг бүх талын оролцоог хангасан, аюулгүй, эрсдлийг даван туулах чадвартай, тогтвортой болгох

Зорилт 11.1 2030 он гэхэд хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангаж, ядуусын хорооллыг сайжруулах

Зорилт 11.2 2030 он гэхэд эмзэг бүлгийн хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг онцгой анхааран замын аюулгүй байдал, тухайлбал нийтийн тээврийг өргөжүүлэн сайжруулах замаар аюулгүй, хямд үнэтэй, хүртээмжтэй, тогтвортой тээврийн системийг хүн бүрд хүргэх

Зорилт 11.3 2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах

Зорилт 11.4 Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалах арга хэмжээг сайжруулах

Зорилт 11.5 2030 он гэхэд нас барсан болон байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулж, ядуу болон эмзэг бүлгийн хүн амыг голлон анхаарч байгалийн гамшиг, түүний дотор устай холбоотой гамшгийн улмаас ДНБ-тай харьцуулсан эдийн засгийн алдагдлыг [x] хувиар бууруулах

Зорилт 11.6 2030 он гэхэд агаарын чанар, хотын болон хог хаягдлын менежментийн асуудалд онцгой анхаарлаа хандуулах замаар хотуудын нэг хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах

Зорилт 11.7 2030 он гэхэд хүн бүрийг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй, бүх талын оролцоог хангасан, хүртээмжтэй, ногоон болон нийтийн эзэмшлийн талбайгаар хангах

Зорилт 11.a Үндэсний болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах замаар хот, хагас суурин газар, хөдөө орон нутгийн хооронд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дүнтэй уялдаа холбоо дэмжих

Зорилт 11.b 2020 он гэхэд бүх талын оролцоог хангах, хөрөнгө баялгийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, төлөвлөгөө батлан хэрэгжүүлдэг хот, хүн амын суурьшлын тоог [x] хувиар нэмэгдүүлж, удахгүй гарах Хёгогийн үйл ажиллагааны баримт бичигтэй уялдуулан бүх түвшинд гамшгийн эрсдэлийн цогц менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх

Зорилт 11.c Орон нутгийн материалыг ашиглан даац сайтай, гамшгийн үед тэсвэртэй, эдийн засгийн хэмнэлттэй барилга байгууламж барихад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар нэн буурай хөгжилтэй орнуудыг дэмжих