БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

2023-04-19

Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох чанартай боловсролыг дэмжих нь бусад зорилгуудыг амжилттай хэрэгжихэд хамгийн сайн дэмжлэг болох үүрэг, ач холбогдолтой билээ. Иймд боловсролын чанарыг мэргэжлийн, үнэн зөв, хөндлөнгийн шалгалт, судалгаагаар үнэлж, баталгаажуулж, мэдээлж байх нь “ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” чухал нөхцөл хэмээн үзэж бид ТХБ-ын төлөөх үйл хэрэгт нэгдэж байна.
Тогтвортой ирээдүйг байгуулах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн тогтвортойхөгжлийн үнэт зүйлс, үзэл санаа, ойлголт ухагдахууныг суралцагчид түвшин бүртээ хэрхэн амжилттай эзэмшсэн эсэхийг тохирц, найдвар сайтай үнэлгээний сорил даалгавар, статистик хэмжилзүйн нарийн нямбай боловсруулалтаар нийтэд хүргэж байхын чухлыг БҮТ үйл ажиллагаандаа байнга тооцож, тусган ажиллаж байна.