https://msue.edu.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь төслийн түшиц байгууллага БСҮХ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “ТХБ-II” төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх болон байгууллага бүхлээрээ ажиллах арга хандлага бүхий чадавхжсан хүний нөөцийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн, нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж буй 70 жилийн баялаг түүхтэй.
Зураг 1.МУБИС-ийн түүхэн замнал
ТХБ-д оруулж буй хувь нэмэр, оролцоо
МУБИС-ийн эрдэмтэн судлаачид 2015-2017 онд хэрэгжүүлсэн “ТХБ-I” төслийн хүрээнд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, суурь судалгааг гүйцэтгэж, ном, гарын авлагууд хэвлүүлсэн. Бид 2020 оноос “ТХБ-II” төслийн ТЗЗҮБ-ийн гишүүн байгууллагаар ажиллаж, багш боловсролын хөтөлбөрүүдийг шинэчлэн тогтвортой хөгжлийн боловсролд иргэн бүрийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.
ТХБ-ын хүрээнд хийсэн ажил, гарсан үр дүн
- Дараах суурь судалгаануудыг гүйцэтгээд байна. Үүнд:
-
- МУБИС-ийн Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд үнэлэлт өгч ажиллав. Түүнчлэн “Багшийн хөгжлийн хөтөлбөр 2019-2024”-т багшийн тогтвортой хөгжил ба багшлахуйн дүн шинжилгээг хийж, судалгааны үр дүнд үндэслэн МУБИС-ийн багшийн хөгжлийг дэмжих чиглэлд зөвлөмж боловсруулан цаашдын ажилд тусган ажиллаж байна.
- ТХБ-II төслийн хүрээнд МУБИС-ийн орчинд жендэрийн эрх тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг холбогдох дүрэм, эрх зүйн баримт бичигт үндэслэн тодорхойлж тайланг боловсруулсан.
- Олон улсын эрдэм шинжилгээний хурал
- “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт үндэсний нэгдсэн арга хэмжээний нэг тухайлсан үйл ажиллагаа болох “БҮХ ТҮВШНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛД ТУЛГАРЧ БУЙ ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДЛУУД” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Тус хурал нь ТХБ-оор хүрсэн ололт амжилт, алдаа сургамжаа нэгтгэх, ТХБ-2030-ыг хэрэгжүүлэх үйл-Монгол улсын санаачилга (country initiative)-ыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулахад эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг тусгах ач холбогдолтой байлаа.
- Тогтвортой хөгжлийн боловсрол, Уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага, багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих зорилгоор Азийн орнуудын их сургуулиудын удирдлага, профессоруудын баг оролцсон “Азийн орнуудад багшийн уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих нь” Promoting Teacher Education for Climate Change Education in Asia (ATECCE)” сэдэвт ОУЭШХ-ыг Японы Окаяама Их Сургууль, МУИС, МУБИС хамтран амжилттай зохион байгуулсан. https://www.facebook.com/watch/?v=540057567689475
- Гадаад дотоодын сургалт
- “Сургуулийн орчин дахь аюулгүй байдал” Олон улсын хөтөлбөрийг Монгол улсад нутагшуулж, түгээн дэлгэрүүлэх UNDRR буюу НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах алба, Аюулгүй байдлын төлөөх иргэдийн холбооны төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирж 2022 оны 5-р сарын 13-17 -ны өдрүүдэд МУБИС-тай хамтран ажиллан багш нар, сурагчдад зориулсан сургалт зохион байгуулж, боловсролын салбарын болон Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллав. Хөтөлбөрийн багт БНСУ-ын Төрийн Захиргаа, Аюулгүй Байдлын Яамны нарийн бичгийн дарга Квон Гуан Хёг, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны менежер Чалли Шин, Аюулгүй байдлын төлөөх Иргэдийн холбооны ерөнхий менежер Ко Ён Жу, Инчон хотын Боловсролын газрын ахлах мэргэжилтэн И Сон Жү нар хүрэлцэн ирж сургуулийн орчин дахь аюулгүй байдал, алив эрсдэлт байдлыг хэрхэн бууруулж, урьдчилсан сэргийлэх талаар олон улсын стандарт бүхий сонирхолтой арга зүйтэй сургалтыг зохион байгуулж, гарын авлага болон бусад материалаар хангаж ажилласан нь сургалтад оролцогчдын талархлыг хүлээсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Тус хөтөлбөрийн багийн гишүүдтэй БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, МУБИС-ийн удирдах ажилтнууд уулзалт хийж, Монгол улсад зохион байгуулагдсан сургалтын үр дүн, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцон хэлэлцүүлэгийг энэ өдөр МУБИС-ийн А205 танхимд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, МУБИС-ийн дэд захирал доктор Д.Мандах, доктор Д.Мөнхжаргал, ГХА-ны дарга доктор Д.Үүрийнтуяа, Багшийн сургуулийн захирал дэд проф. Г.Бямбацэрэн, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн захирал проф. М.Мөнхбаатар, МУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдлийн удирдлагын газрын дарга хурандаа Д.Баасансүрэн, Суралцагчийн хөгжлийн газрын мэргэжилтэн П.Ариунсан, Д.Сүхмаа, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Лхагвасүрэн болон сургалтад хамрагдсан Багшийн сургууль, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн багш нарын төлөөлөл оролцон санал сэтгэгдлээ хуваалцав. https://www.facebook.com/watch/?v=413093430727146&ref=sharing
- NDRR-ийн “сургуулийн орчин дахь аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллааМонгол улсад 2022 оны 5 сарын 13, 16-ны өдрүүдэд сургуулийн насны хүүхдүүд, сургуулийн сурагчдыг орны аюул, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, орчны аюул ослыг тодорхойлох, хариу арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдын амь насыг аврах зэрэг мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Сургуулийн орчин дахь аюулгүй байдал” сургагч багш бэлтгэх мөн сурагчдад мэдлэг мэдээлэл өгөх сургалтыг БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яам, UNDRR буюу НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах алба, Аюулгүй байдлын төлөөх иргэдийн холбооноос МУБИС-ийн харьяа ЕБС-дээр зохион байгуулав.
Сургалтад Боловсролын ерөнхий газрын 3 мэргэжилтэн, Онцгой байдлын ерөнхий газрын 3 мэргэжилтэн МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 22 багш, 4-р ангийн 40 сурагч тус тус хамрагдлаа.
Уг сургалттай холбоотойгоор БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны нарийн бичгийн дарга Квон Гуан Хёг, UNDRR буюу НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах албаны менежер Чалли Шин, Аюулгүй байдлын төлөөх иргэдийн холбооны ерөнхий менежер Ко Ён Жу, Инчон хотын боловсролын газрын ахлах мэргэжилтэн И Сон Жү нарын баг хамт олон МУБИС-иар дамжуулан Боловсролын Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран цаашид “Сургуулийн орчин дахь аюулгүй байдал”-ын хөтөлбөрийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор холбогдох мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
БНСУ-д 1991 оны байдлаар зам тээврийн ослоор нас барагсдын тоо 13 000-д хүрч байсан бол өнгөрсөн оны байдлаар 2000 хүртэл буурсан нь “Аюулгүй байдлын сургалт”-ийн үр дүн хэмээн Аюулгүй байдлын төлөөх иргэдийн холбооны ерөнхий менежер Ко Ён Жу онцоллоо.
- Багш бэлтгэх хөтөлбөр
- МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөр (БА)-т багтсан жендэрт шууд холбогдох хичээлийн хөтөлбөрүүдийн судалгааг хийж, 8 бүрэлдэхүүний сургуулийн багш, оюутнуудад энэ чиглэлээрх сургалт болон сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгах ажлыг зохион байгуулаад байна.
- МУБИС-ийн сургалтын арга зүй I,II хичээлүүдийн стандарт, төлөвлөгөөнд УАӨ-ийн боловсролын утга санаа туссан эсэх шинжилгээ хийж байна.