Уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцооны мэдлэг, хандлага, дадлын үнэлгээний тайлан

Зохиолч/ Орчуулагч“Ногоон Хөгжлийн Хөтөч” ТББ
Хэвлэсэн газарДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Хэвлэсэн он2017
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

“Уул уурхайн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэдийн болон мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төсөл хоёр жилийн хугацаатай хэрэгжих ба “Ногоон Хөгжлийн Хөтөч” ТББ-ын үндэсний болон олон улсын 6 зөвлөх сонгогдон төслийн багт ажиллаж байна. Уул уурхайн үйл ажиллагаанд хамтын ажиллагааны үр өгөөжтэй бүтэц, тогтолцоог нэвтрүүлэх боломжийг бий болгоход төслийн зорилго чиглэх бөгөөд Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор, Хэнтий аймгийн Батширээт сумын Гутайн даваа орчмын бүс нутгийг хамран хэрэгжиж байна.