ТХБ-ын үзэл баримтлал туссан байдал: баримт бичгийн шинжилгээний тайлан

Зохиолч/ ОрчуулагчУ.Туяа, А.Цолмон, Х.Энхжаргал, С.Санжаабадам, Х.Цэцэгжаргал
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2020
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Энэхүү баримт бичгийн шижилгээ нь Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) төслийн 2 дахь үе шат (цаашид ТХБ-II гэх)-ны хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол улсын боловсрол, сургалтын үндсэн баримт бичгүүдэд ТХБ-ын үзэл баримтлал, арга хандлага тусгагдсан байдлыг илрүүлж, санал зөвлөмж боловсруулахад шинжилгээний зорилго оршино. Шинжилгээний ажлын үр дүнг 2024 онд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэх ажлын (сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулах, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тогтоох... г.м) хүрээнд эх сурвалж болгон хэрэглэнэ. Энэхүү шинжилгээг хийхдээ 1. ТХБ-ын үзэл баримтлал/хандлага туссан байдал, 2. ТХБ-ыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх механизм/менежментийг тусгасан, зохицуулсан байдал, 3. ТХБыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх механизм/менежментийг тусгасан, зохицуулсан байдал гэсэн үндсэн шалгуур, тус бүрд нь 2-4, нийт 9 үзүүлэлтийг тогтоон ашиглалаа.