ТХБ ба ДИБ-ын сургалтын модуль “Хүрээлэн буй орчны тогтвортой байдал”

Зохиолч/ ОрчуулагчН.Зоригт, Д.Цогтбаатар, Б.Баттүшиг
Хэвлэсэн газарСоёмбо принтинг
Хэвлэсэн он2023
ISBNSBN 978 9919-9004-0-3
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Тогтвортой Хөгжлийн Боловсрол (ТХБ) болон Дэлхий Иргэний Боловсрол (ДИБ) нь “ТХ-ийн зорилго 4”-ийн нэгэн хэсэг бөгөөд ялангуяа ТХ-ийн Зорилго 4.7-д тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, энх тайван, үл хүчирхийллийг дэмжих, дэлхийн иргэншил болон соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх, хүндлэх талаар тусгасан байдаг. Энэхүү сургалтын модуль нь дээрх зорилтуудыг өдөр тутмын амьдралын үйл ажиллагаатай уялдуулан ойлгох, ур чадвар эзэмшихэд танд туслах юм. ТХБ ба ДИБ-ыг дараах утгаар тайлбарлаж болно. Тогтвортой Хөгжлийн Боловсрол (ТХБ) нь хүн бүр соёлын олон янз байдлыг хүндэтгэхийн зэрэгцээ одоо болон ирээдүй үеийн төлөө хүрээлэн буй орчноо хэвээр үлдээж, хүчирхэг эдийн засаг, шударга нийгмийг цогцлоохын төлөө мэдлэгт суурилсан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн Иргэний Боловсрол (ДИБ) нь бүх насны суралцагч орон нутагтаа болон дэлхийн хэмжээнд илүү энх тайван, хүлээцтэй, тэгш хүртээмжтэй, аюулгүй нийгмийг бүрдүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ. ДИБ нь нийт хүн төрөлхтөний илүү өргөн олон нийтэд харьяалагдах, тэдний нэг гэсэн мэдрэмжийг төрүүлэхийг зорьдог бөгөөд дэлхий нийт, улс орон болоод орон нутгийн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын харилцан хамаарал, уялдаатай байдлыг анхаарч үздэг. Монгол Улсын Засгийн газраас Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2019-2023 онд хэрэгжүүлж буй ТХБ-II төслийн хүрээнд ТХБ, ДИБ-ийн 8 сэдвийг сонгож, сургагч багшийн болон багшийн, 11-14 насны үе тэнгийн сургагч хүүхдүүдэд зориулсан 3 түвшний сургалтын модулийг боловсруулан толилуулж байна. Эдгээр сургалтын модулийг дараах бүтэц, онцлогтой боловсруулсан болно.