Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн эцсийн үнэлгээ

Зохиолч/ ОрчуулагчБ.Батзориг, Г.Долгорсүрэн, А.Очбадрал, Б. Энхжаргал, Б.Баттуяа, Д.Баярцолмон, Б.Олдох-Эрдэнэ
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2023
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захиалгаар Мэргэжлийн социологчдын холбоо нь Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн Эцсийн үнэлгээг 2023 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд зохион байгуулав. Эцсийн үнэлгээний зорилго нь төслөөс төлөвлөж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээнд төслийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт болоод төслийн хэрэгжилтийн нийц, үр өгөөж, үр нөлөөг тодорхойлоход чиглэсэн байв. Үнэлгээний хүрээнд 6 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргээс сонгогдсон төслийн зорилтот (30) болон хяналтын (6) сургуулийн 1,709 сурагч, 546 багш, 1,178 эцэг эхээс асуумжийн аргаар мэдээлэл цуглуулсан ба ТЗЗҮБ ба ТЗЗОНБ-ийн гишүүд болон сургуулийн удирдлагатай нийт 30 ганцаарчилсан ярилцлагыг зохион байгуулав. Мөн эцэг эх, сурагчидтай 20 бүлгийн ярилцлагыг хийж, баримт бичгийн шинжилгээ хийсэн. Өөрөөр хэлбэл судалгаанд чанарын болон тоон мэдээлэл цуглуулалтын арга ашигласан ба үнэлгээнд Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ашиглав.