Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл судалгааны хураангуй
Зохиолч/ Орчуулагч"Хүн төвтэй байгаль хамгаалал" ТББ
Хэвлэсэн газарШвейцарийн Хөгжлийн Агентлаг
Хэвлэсэн он2016
Ангилал:Цахим сонин
ТАНИЛЦУУЛГА
Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ (цаашид Зөвлөх гэх) хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж тогтвортой хөгжил (ТХ), ногоон хөгжил (НХ)-ийг таниулан сурталчлах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилгын хүрээнд дараах 3 багц ажлыг гүйцэтгэхээр Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хүрээнд (цаашид Захиалагч гэх) 2015 оны 9 дүгээр сард гэрээ байгуулсан:
- ТХ/НХ-ийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх (цаашид олон нийтийн судалгаа гэх);
- Хэвлэл мэдээллийн салбарын ТХ/НХ-ийн талаархи ойлголт, хандлага, чадавхи, нөөц бололцоо, салбарын давуу ба сул талыг тодорхойлох суурь судалгааг хийх (цаашид ХМХ-н судалгаа гэх);
- Дээрх 2 судалгааны үр дүнд үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар ТХБ/ТХ/НХийг таниулан сурталчлах стратегийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах (цаашид стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө гэх).
1-р багц ажлын даалгаврын хүрээнд төслийн удирдах нэгжээс (Тогтвортой Хөгжлийн Боловсрол төсөл) өгсөн нэмэлт даалгаврын дагуу ТХ/НХ-ийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага, дадал зуршил, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх болгон өөрчилсөн. Энэхүү эцсийн тайланд дээрх 3 багц ажлын үйл явцыг бүхэлд нь тайлагнасан болно.