“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран ажилласан тайлан

Зохиолч/ ОрчуулагчБоловсролын хүрээлэн
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

БШУ-ны сайдын 2013 оны 5-р сарын 8-ны өдрийн А/155-р тушаалаар баталсан Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлалд “Боловсролын чанарын шинэчлэл хийхдээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог, бусад хүчин зүйлийн нөлөөг тооцож, тогтвортой хөгжүүлэх хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа шинээр тодорхойлох шаардлага тулгарч байна” гэж заасны дагуу 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2014-2015 оны хичээлийн жилд суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан. БСШУ-ны сайдын 2016 оны 10-р сарын 22-ны А/424-р тушаалаар батлагдсан 171 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, УБ хотын лаборатори 17 сургуулийн 10 дугаар ангид тус хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байна.

2016-2017 оны хичээлийн жилээс бүрэн дунд боловсролд мөрдөх сургалтын цөм хөтөлбөрийн төсөлд ТХБ-ын үзэл санаа туссан байдлыг шалгуурын дагуу шинжлэн үнэлэх, мэргэжлийн багш, сургалтын менежерүүдээр хэлэлцүүлж санал авах, ЕБС-ийн 10 дугаар ангийн хичээл, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх судалгаат хичээл зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг эцэслэн боловсруулах зэрэг нь үндэслэл болно.