Тогтвортой хөгжлийн боловсролын олон улсын туршлагын эмхэтгэл

Зохиолч/ ОрчуулагчЭ.Оюунцэцэг, Ш.Нарантуяа
Хэвлэсэн газарСоёмбо принтинг
Хэвлэсэн он2022
ISBN978 9919-7914-5-8
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

ЮНЕСКО-ийн “ТХБ-2030” баримт бичигт тогтвортой хөгжлийн зорилгод хүргэх дэлхий нийтийн үйлийн хүрээ, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл тус бүрээр юу хийх хэрэгтэйг зааж өгөхийн зэрэгцээ улс орнуудад хандан 2020-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа үйлийн тэргүүлэх таван чиглэлд идэвхжүүлэн хөгжүүлэхийг уриалсан. Дэлхийн улсууд дээрх баримт бичгийг баримжаалан, өөрийн орны онцлогтой уялдуулан ТХБ-ыг дэмжин хөгжүүлэх бодлого, стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол улс, Монголын боловсролын салбар нь ТХ, ТХБ-ын түүхэн хөгжлийн үе шат бүрт Дэлхий нийтийн шинэ санаачилга, үйл хэргийг ажил хэрэг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр ТХБ-II төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсролыг суралцахуйд интеграцчилах арга зүй” -н хөтөч ном болон 3 гарын авлагаас бүрдсэн 4 багц номыг хэвлүүлж хүргэсэн билээ. Энэ удаа бид эрдэмтэн судлаачид, багш нарын хүсэлтээр бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролын үйл хэргийг эрчимжүүлэх, “Боловсролыг тогтвортой хөгжлийн төлөө хувирган өөрчлөх” гэсэн дэлхий нийтийн шинэ санаачилгыг бодит үйл хэрэг болгох арга замыг тодруулахад тус нэмэр болох дараах 4 номыг орчуулж хураангуйлан эмхэтгэлээ.