Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийг сурвалжлахуй

Зохиолч/ ОрчуулагчБайгаль орчин, тогтвортой хөгжил судлалын төв (БОТХСТ)
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн он2017
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Монголд ТХ, ТХБ-ын талаар байгууллагуудын хүрээнд лозунг байдлаар тунхагладаг, гэр бүлийн хүрээнд эцэг эх, хүүхэд, залуучууд энгийнээр ойлгож, гэр бүлдээ занших талаар хангалтгүй, төрөөс хэрэгжүүлэх ёстой ямар нэг арга хэмжээ мэтээр ойлгосон хэвээр байна. Иймээс олон нийтийг ТХ, ТХБ-ын талаар өргөн мэдээлэл, зөв дадал, хэвшилд сургах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нэн чухал болж байгаа бөгөөд үүнд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сурвалжлагч нарын гүйцэтгэх үүрэг асар их юм.

Энэхүү сургалтын гарын авлагын үндсэн зорилго нь ТХБ, НХ, ТХБ-ын тухай мэдлэг, эдгээрийг сурвалжлахад анхаарах зарчим, арга хэрэгслийг практикт ажиллаж буй сэтгүүлчдэд олгох, дамжуулахад оршино. Номын бүтэц, товч агуулга: Энэхүү сургалтын гарын авлага харилцан хамаарал бүхий 5 модулиас бүрдэнэ. Үндсэн модуль буюу сэдвүүдийн аль алиныг хамарсан хам буюу дэд сэдвүүд мөн бий. Гэхдээ нэг гарын авлагад бүх холбогдох сэдвүүдийг бүрэн оруулах боломжгүйг тэмдэглэж байна.