Иргэдийн оролцоотойгоор хөдөө аж ахуйн эдэлбэр газарт шинэчилсэн зохион байгуулалт хийж, газрыг дахин хуваарилах ажлын гарын авлага

Зохиолч/ ОрчуулагчС.Энхтуяа
Хэвлэсэн газарДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Хэвлэсэн он2011
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Буянт голын усны алдагдал, үр ашиггүй ашиглалтыг багасгаж, усны шударга хуваарилалт, тогтвортой ашиглалтыг бий болгох замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслийн санхүүжилтээр 2400 га талбайд услалтын систем барих төслийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж, эхний 395 га талбай услах хүчин чадалтай ГС-1 гол сувгийг бариад байна. Энэхүү төслийг амжилттай, үр дүнтэй болгоход газар эзэмших, ашиглах асуудал нэн чухал бөгөөд хэдхэн тооны этгээд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү азрыг хашиж, торлон энэ хэмжээгээр усыг задгай тавьж, үргүй зарах, газрын төлбөрийг торлосон хэмжээгээр биш бага талбайд оногдох хэмжээгээр төлөх, газрыг зориулалт бусаар, зүй зохисгүй ашиглах, газрыг нууцаар худалдах, арилжих зэрэг зөрчлүүд байсаар байна. Энэ дутагдлыг арилгаж, олон хүнд хүртээмжтэй, эмх цэгцтэй, зориулалтын дагуу үр ашигтай ашиглуулах асуудал зүй ёсоор гарч ирж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөлт хийж, энэхүү төлөвлөлтийн дагуу эмх цэгцтэйгээр дахин хуваарилж ийм зөрчлийг шийдвэрлэдэг олон улсын туршлага байдаг. Манай улсын газрын харилцааны багц хуулиудад болон эрх зүйн бусад баримт бичгүүдэд ч үүнийг зохицуулсан зүйл заалтууд байдаг бөгөөд бид зөвхөн хэрэгжүүлэх л хэрэгтэй билээ.