Залхуу хүнд зориулсан дэлхийг аврах заавар

Зохиолч/ ОрчуулагчТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн он2016
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Ядуурлын бүх хэлбэрийг бүрэн устгах. Тэгш бус байдал, шударга бус зүйлтэй тэмцэх. Уур амьсгалын өөрчлөлттөй тэмцэх. Даян дэлхийн эдгээр зорилтууд нь тун чухал бөгөөд дэлхийг өөрчлөхөд улс орнуудын засгийн газрууд, олон улсын байгууллагууд, дэлхийн удирдагчдын хамтын ажиллагаа л шаардлагатай. Харин эгэл жирийн хүн та хийж чадмааргүй зүйл шиг санагдаж байвал тийм биш юм. Эх дэлхийгээ шинэчлэхэд жирийн иргэн та өөрчлөлтийг өөрөөсөө эхлээрэй. Дэлхийн иргэн бүр - тэр ч байтугай бидний дунд бишгүйдээ байдаг хэнэггүй, залхуу хүмүүс ч - энэ өөрчлөлтийг хөдөлгөгч хүчний нэг хэсэг юм. Бидний өдөр тутмын амьдралдаа тусгаж болох маш энгийн зүйлүүдийг энд санал болгож байгаа бөгөөд эдгээрийг хийснээр ихээхэн өөрчлөлтийг авчирч чадна.