ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийг чадавхжуулах сургалтын модулийн бүтэц, арга зүйн зөвлөмж

Зохиолч/ ОрчуулагчТ.Ням-Очир, А.Энхтогтох, М.Итгэл, Д.Мөнхжаргал, Х.Отгонбаатар, Н.Оюунцэцэг, Х.Энхжаргал, Э. Шинэцэцэг
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2022
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, бүтэцчилсэн хүрээ нь сургалтын хөтөлбөр биш харин сургалтын хөтөлбөрийн бодлого, практикийн параметр зэргийг системтэй зохион байгуулах, удирдах, хянаж, зохицуулж болох чиглэл, стандартыг тогтоодог баримт бичиг юм. Тиймээс сургалтын хөтөлбөр нь улс орны болон сурагчийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцэж байгаа, заах арга зүй, багшийн сонгон шалгаруулалт, үнэлгээ зэрэг сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд шууд нөлөө үзүүлэх олон асуудлыг хамарна.

Бодлого боловсруулагчид сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар нөөц шаардлагатай болохыг анхаарч үзэх хэрэгтэй. Тухайлбал:

  • Үндэсний сургалтын хөтөлбөрт үндэслэн oрон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судлах сургалтын хөтөлбөр, эсвэл сургалтын үйл ажиллагааг төлөвлөсөн, чөлөөтэй сонгож судлах сургалтын хөтөлбөрийг боловсруулсан эсэх;
  • Орон нутгийн тулгамдсан асуудал, сургуулийн онцлогт нийцсэн цагийг сургалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх;
  • Сурагчид заавал судлах хичээлээс илүүтэйгээр өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн хичээлийг сонгож судлах боломжийг бүрдүүлсэн эсэх гэх мэт