Боловсролын сэтгэл зүйчийн барианы судалгааны тайлан

Зохиолч/ Орчуулагч"Сэтгэл судлал таны амьдралд" НҮТББ
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2023
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой хөгжлийн боловсрол-2 төсөл болон "Бадамлин" ТББ-ын санхүүжилтээр ЕБС дээр боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн ажиллуулж эхлээд 2 дахь жилдээ ажиллаж байна. БОловсролын сэтгэл зүйчдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл чурагчдад сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх үйлчилгээг сургууль дээр хэрэгжүүлэх билээ. Сэтгэл зүйн тусламж дэмжлэгийн үйлчилгээний чиглэлд ганцаарчилсан зөвлөгөө, бүлгийн зөвлгөө, сургалт, трейнинг, өдөрлөг, нөлөөллийн ажил багтана. Өнгөрсөн хугацаанд боловсролын сэтгэл зүйчид эдгээр үйл ажиллагааг тус тусын сургууль дээр явуулсаар ирлээ. Нэг сэтгэл зүйч 2-3 мянга, цаашлаад 4  мянга хүртэл хүүхэдтэй ажиллах шаардлагатай болсон нь хүндхэн сорилт байв. Тус судалгаагаар сургууль дээр боловсролын сэтгэл зүйчид ажиллаж эхлэх үеийн болон одоогийн нөхцөл байдлыг судалж харьцуулан харуулахыг зорилоо.