Байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISO 14000 стандартыг нэвтрүүлэх үндэсний стратеги 2016

Зохиолч/ Орчуулагч"МОНГОЛЫН МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНЫ АССОЦИАЦИ" ТББ, "ЭМ ЭМ СИ ЖИ" ХХК
Хэвлэсэн газарШвейцарийн Хөгжлийн Агентлаг
Хэвлэсэн он2016
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Ази, Номхон далайн бүс нутаг сүүлийн хорин жилийн хугацаанд боловсруулах аж үйлдвэрийн дэлхийн төв болж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр болж иржээ. Энэ бүс нутагт дэлхийн хүн амын гуравны нэг, хэрэглэгчдийн бүлгийн тал хувь нь оршин сууж байна. Энэхүү хөгжил нь олон сая хүнийг ядуурлаас гаргаж, Азийн эдийн засаг өсөлттэй хэвээр байна. Бохирдол, байгалийн нөөцийн шавхагдалт нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл болсоор иржээ. Доорх динамик графикаас харахад Азийн зарим эдийн засаг дахь нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд ихээхэн нэмэгдэж ирсэн бөгөөд Монгол улсын нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн өсөлт анхаарал татахуйц өндөр байна.