Ховд, буянт голын сав газрын менежмент төлөвлөгөөний суурь судалгааны үр дүнг хэлэлцэх уулзалт

Зохиолч/ ОрчуулагчБ.Оюунмөнх
Хэвлэсэн газарДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Хэвлэсэн он2010
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Усны тухай хуулийг 2004 онд шинэчлэн баталсанаар монгол улсад усны нөөцийн нэгдсэн менежментийн эрхзүйн орчин бүрдсэн. Энэ хууль эрхзүйн хүрээнд монгол орны нутаг дэвсгэрийг нийт 29 сав газарт хувааж, усны нөөцийг тогтвортой ашиглаж хамгаалах ажлыг төрөөс зохион байгуулж эхлээд байна. Сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд усны салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, гадаад зөвлөхүүдтэй хамтран суурь судалгааны 12 ажлыг 2009-2010 онд гүйцэтгэсэн.

Суурь судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусгах зорилгоор 2010 оны 1 сарын 22-нд “Ховд, Буянт голын сав газрын нэгдсэн менежмент төлөвлөгөөний суурь судалгааны үр дүнг хэлэлцэх уулзалт”-ийг зохион байгуулсан. Уулзалтад тавигдсан илтгэлүүдийг нийтийн хүртээл болгох, сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах явцад оролцогч талуудад суурь мэдээ болгон хүргэх зорилгоор эмхэтгэн хүргэж байна.