Уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох талуудын оролцоог хангах боломж сэдэвт сургалтын гарын авлага

Зохиолч/ Орчуулагч“Ногоон Хөгжлийн Хөтөч” ТББ
Хэвлэсэн газарДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Хэвлэсэн он2018
ISBN978-99978-1-522-4
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсад уул уурхайн салбарын оролцогч талуудад тулгарч буй бэрхшээл нь мэдээллийн хомсдол юм. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан талуудын хооронд үл ойлголцол үүсдэг тул хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг. Тиймээс Тиймээс Европын холбооны санхүүжилттэйгээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжиж буй “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийн хүрээнд малчин ард иргэд, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллагууд, уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд зориулсан цуврал сургалтыг 2017 оны эхний хагаст зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь холбогдох хууль тогтоомж, хамтын ажиллагааны олон улсын чиг хандлага, мэдээлэл солилцох үр өгөөжтэй тогтолцоо, арга барил зэрэг сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд орон нутгийн холбогдох талуудаас өндөр үнэлгээ авч сургалтыг цаашид үргэлжлүүлэн тогтвортой зохион байгуулах зорилгоор гарын авлагыг боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангаас боловсруулан хүргэж буй энэхүү сургалтын гарын авлага нь уул уурхайн нөлөөлөлд буй иргэдийн болон бусад талуудын хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтанд оролцоход бодитой мэдлэгийн эх үүсвэр болно гэж итгэж байна.