ТХЗ-ын төлөөх боловсролыг суралцахуйд интеграцчилах арга зүй багшийн гарын авлага /Суурь боловсрол/

Зохиолч/ ОрчуулагчБоловсролын хүрээлэн
Хэвлэсэн газар“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл
Хэвлэсэн он2021
ISBN978-9919-9714-2-7
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Дэлхийн улс орнуудын хөгжил, хүн амын өсөлт, техник технологийн хурдацтай дэвшил, уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт нь хүн төрөлхтний түүх, ахуй амьдралын хэв маягт олон шинэ сорилтыг бий болгож байна. Дэлхий нийтээрээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх, харилцан ашигтайгаар хамтран хөгжих бүхий л боломжийг эрэн хайж, хүн төрөлхтөний хийгээд түүний өлгий болсон Эх Дэлхийнхээ тогтвортой байдлын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирлээ. Тухайлбал, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “Эх Дэлхийгээ хувирган өөрчилье: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг 2015 онд баталж, энэхүү хөтөлбөрт ядуурлыг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хангах, боловсролын хүртээмж ба чанарыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээг ТХ-ийн 17 зорилго, 169 товлосон зорилт болгон дэвшүүлж, хамтран хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан билээ.