Тогтвортой хөгжлийн зорилго

Зохиолч/ ОрчуулагчТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн газарШвейцарын Хөгжлийн Агентлаг
Хэвлэсэн он2016
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

2015 оны 9 дүгээр сарын 25-наас 27-нд Нью-Йорк-д хуралдсан НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Дээд хэмжээний чуулга уулзалтаар “Эх дэлхийгээ шинэчлье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр - 2030” баримт бичгийг баталсан юм. Уг хөтөлбөрт тогтвортой хөгжлийн асуудлыг хамруулсан 17 зорилгын хүрээнд 169 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг (МХЗ) залгамжлах бөгөөд бүх улс орон, холбогдох талууд хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг батлахдаа дэлхийн 8 сая иргэний, үүний дотор монголын 5000 иргэний санал хүсэлтэд тулгуурлан, оролцогч талууд ялангуяа нэн ядуу, хамгийн эмзэг бүлгүүдийн дуу хоолойг онцгой анхаарч 2 жилийн турш боловсруулсан юм.